Үзэсгэлэнт эмэгтэй минь,
Хувцаслалт чинь нэгэн хэвийн, уйтгартай санагддаг уу?
Өөрт тохирсон хувцсаа сонгож авч чадахгүй байна уу?
Хувцаснуудаа хооронд нь яаж зохицуулж өмсөхөө мэдэхгүй бухимддаг уу?
Шүүгээ дүүрэн хувцастай хэрнээ өмсчих юу ч байхгүй мэт санагдаж байсан уу?
Хэрэв тийм бол санаа битгий зовоорой.
Учир нь маш олон эмэгтэйчүүд зүгээр л өөрийн дүр төрхийг бүтээхэд шаардлагатай тодорхой алхмуудыг мэдээгүйгээсээ болж маш их мөнгө, цаг заваа үрсээр л байдаг.
Өөрийн тогтсон хэв маягаасаа салж, хайрцгаасаа бүрмөсөн гарч чадахгүй бол хүссэн стиль имижээ тодорхойлоход ихээхэн хүндрэлтэй байдаг шүү.
Түүнчлэн, хувцасны шүүгээ эмх замбараагүй байх нь таныг хайхрамжгүй, буруу худалдан авалт хийсээр л байгааг харуулж өгдөг.
Энэ нь цаашлаад өөрийн чинь хувийн стилийн тухай ойлголт муутайг илтгээд зогсохгүй бусдад буруу сэтгэгдэл төрүүлэхэд ч хүртэл нөлөөлсөөр байдаг.
Би стилистийн хувьд өнгөрсөн хугацаанд маш олон эмэгтэйчүүдийн стиль имиж дээр томоохон өөрчлөлтүүд гаргаж ажилласан.
Тиймээс өөрийн энэ бүхий л туршлага дээрээ үндэслээд илүү олон эмэгтэйчүүдэд гадаад үзэмжийг нь сэтгэл татам, гайхалтай сайхан болгоход туслахыг зорьж, цорын ганц мастерклассаа онлайн видео сургалт хэлбэрээр бэлтгээд байна.
Үүгээр дамжуулан та хувцасны шүүгээндээ бүрэн дүүрэн өөрчлөлт хийж, ямар ч цаг үед, хэзээд хуучиршгүй гайхалтай таймлес элегант хэв маягийг бий болгоход хамтдаа суралцаарай.
Үүний зэрэгцээ та “Create Your Modern Classic Style” мастеркласс - онлайн курстээ өнөөдөр бүртгүүлбэл маш олон гайхалтай бонусыг бэлгэнд өгч байгааг дуулгахад таатай байна.
Мастеркласст маань суралцсан зуу зуун эмэгтэйчүүдэд ямар их үр дүн, гайхалтай өөрчлөлтүүд гарсан тухай тэдний маань сэтгэгдлүүдтэй доор уншиж танилцаарай.
Энэ бол жирийн нэг үзээд өнгөрөх сургалт биш, харин насан туршийн хөрөнгө оруулалт юм шүү.
Энэ боломжийг битгий алдаарай.
Таны стилист,
~ Санчирмаа 🤍
Мастеркласс - Онлайн курсээр юу үзэх вэ?
Та энэхүү мастеркласс - онлайн курсээр дамжуулан Модерн классик стилийн талаар бүрэн ойлголттой болж, өөрийн хэв маяг, хүсэл сонирхолд нийцсэн хувийн дүр төрхийг бий болгоход суралцах болно.
Онлайн курс нь нийт 10 сэдэв бүхий хичээлээс бүрдэх бөгөөд завгүй эмэгтэй танд цоо шинэ гайхалтай хэв маягийг бий болгоход шаардлагатай чухал алхмуудыг ойлгомжтой бөгөөд энгийнээр заахаар төлөвлөсөн.
Хичээл #01. Welcome Orientation: Онлайн курсийн танилцуулга
Танилцуулга хичээлээр бид онлайн курсийн бүтцийн талаар товч ярилцах төдийгүй хэрхэн амжилттай суралцах тухай мэдэж авах болно.
Хичээл #02. Introduction 101: Модерн классик стилийн тухай
Энэ хичээлээр бид Модерн классик гэж юу болох тухай суурь ойлголт авах болно. Мөн энэхүү гайхалтай хэв маягийг өөрийн болгосноор танд ямар ямар өөрчлөлтүүд гарч болох тухай ярилцана.
Хичээл #03. Basics and Essentials: Заавал байх ёстой хувцаснууд
Гурав дахь хичээлээрээ бид таны хувцасны шүүгээнд заавал байх ёстой хувцаснуудын талаар үзнэ. Үүгээр бид таймлес элегант байдлыг контемпорэри өнгө аястай уусгахад хамгийн тохиромжтой зүйлсийн талаар ярилцана.
Хичээл #04. Power of Accessories: Аксесурын хүч
Энэ хичээлээр бид гадаад үзэмжийг бүрэлдүүлэхэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэж өгдөг гоёл чимэглэлийн талаар ярилцана. Үүгээр бид Модерн классик хэв маягтай нийцэх аксесур, тэр дундаа цүнх болон гутлын сонголт ямар байвал зохих, мөн ээмэг, зүүлт, бугуйвч, бөгж гээд л стилистийн зүгээс санал болгох хийцүүдийг үзнэ.
Хичээл #05. Capsule Wardrobe: Өдөр тутам, албан, тусгай арга хэмжээ
Тав дугаар хичээлээр бид Капсул шүүгээ буюу цөөн тооны чанартай хувцсаар өдөр тутам, албан, тусгай арга хэмжээнд ямар ямар дүр төрхийг бүрдүүлж болох тухай авч үзнэ.
Хичээл #06. Shopping Tips: Хувцас сонгохдоо анхаарах зүйлс
Энэ хичээлээр бид Модерн классик хэв маягийг бүрдүүлж буй эмэгтэй таны хувцсаа сонгож, худалдан авалт хийхдээ анхаарах шаардлагатай чухал асуудлын талаар ярилцах болно.
Хичээл #07. Brands' List: Миний санал болгох брэндүүд
Стилистийн зүгээс танд Модерн классик хэв маягийг илэрхийлэх брэндүүдийг танилцуулах хичээлийг эндээс олж үзээрэй. Үүнд боломжийн үнэтэй, тансаг зэрэглэлийн, аксесурын болон даашинзны зэрэг брэндүүд багтана.
Хичээл #08. Quiet Luxury Mindset: Сэтгэлгээний өөрчлөлт
Энд бид нам гүмхэн тансаг байдал гэж юу болох, энэ нь тренд үү эсвэл таймлес байх уу талаар ярилцах төдийгүй энэхүү хэв маяг нь бидэнд хэрхэн сэтгэлгээний өөрчлөлт авчирч болох талаар маш сонирхолтой сэдвийг хөндөх болно.
Хичээл #09. (+Bonus) Closet Cleanout: Хувцасны шүүгээгээ цэвэрлэх
Хувцасны шүүгээгээ хэрхэн хялбар аргаар үр дүнтэй цэвэрлэх тухай маш чухал мэдээллийг эндээс авч үзээрэй.
Хичээл #10. Congratulations: Дараагийн алхам
Төгсгөлд нь бидний хувийн стилийн аялалд дараагийн алхам юу байх тухай ярилцах бөгөөд өөрийн хэв маягтаа хэрхэн өөртөө итгэлтэй, сэтгэл хангалуун байх тухай онцлох болно.
Сайн уу, Санчирмаа байна.
Мастеркласст суралцагсдын сэтгэгдлүүд:
Create Your Modern Classic Style
Masterclass (30 хоног)
- Бонус #1. Closet Cleanout: Хувцасны шүүгээгээ цэвэрлэх
- Бонус #2. Капсул хувцасны шүүгээ гэж юу вэ?
- Бонус #3. Цаг хугацаа хэмнэх Капсул хувцасны шүүгээний 5 алтан зарчим
- Бонус #4. LUEUR COMMUNITY: PERSONAL STYLE MEMBERS-ONLY GROUP
520,000₮
Та өнөөдөр бүртгүүлээд бонусаа бэлгэнд аваарай.
Нийтлэг асуулт ба хариулт:
01. Онлайн курс хэнд зориулагдсан бэ?
Энэхүү онлайн курс нь Модерн классик хувцаслалтын хэв маягийг өөрийн онцлогт тохируулан бий болгох, цаашлаад өөрийн капсул шүүгээгээ бүтээж мөнгө, цаг заваа хэмнэхийг хүссэн бүхий л эмэгтэйчүүдэд зориулагдав.
Модерн классик хэв маяг нь ямар нэгэн насны ангилалд хамаардаггүй, ямар ч цаг үед үеэ өнгөрөөдөггүй байдал нь үнэхээр гайхалтай юм.
Та ямар ч настай байхаас үл хамааран энэхүү онлайн курс нь танд өөрт тохирсон, чанартай хувцасны шүүгээг бүтээж, гайхалтай үр дүнд хүргэхэд туслах болно.
02. Яагаад модерн классик хэв маяг гэж?
Модерн классик хэв маяг нь Timeless буюу хэзээд, ямар ч цаг үед үнэ цэнээ алдахгүй, өөрчлөгдөж хуучрахгүй, ямар нэгэн трендэд хамаарахгүй, зөвхөн таны бие даасан өөрийн бие хүнийг бүрэн дүүрэн илэрхийлэх дүр төрхийн үндэс нь 100% болж чаддагаараа онцлогтой юм.
Үүний зэрэгцээ, модерн классик хэв маягийг илэрхийлэх хувцаснууд нь өөр хоорондоо маш сайн хувирч, олон янзаар өмсөх боломжтой байдаг.
Тийм учраас, бид өөрсдийн төгс капсул шүүгээг бий болгоход хамгийн тохиромжтой гэж зөвлөмөөр байна.
03. Модерн классик шүүгээг бүтээхэд зардал их гарах уу?
Үүй. Учир нь онлайн курсээр бид Impulsive буюу бодлогогүй, сэтгэл хөдлөлөөр хийх худалдан авалтыг зогсоож, харин эргээд хэрхэн ухаалаг байдлаар хувцас сонгож, худалдан авах тухай нэг бүрчлэн суралцах болно.
Түүнчлэн, бид хөрөнгө оруулалт болох хувцаснуудыг ярилцаад зогсохгүй чанартай мөртөө боломжийн үнэтэй брэндүүдийн талаар мэдэж авсан байх юм.
Тийм учраас, заавал өөрийн төсвөөс хэтэрсэн худалдан авалт хийх огт шаардлагагүй.
04. Онлайн курст хамрагдахад технологийн мэдлэг шаардлагатай юу?
Компьютер, тоног төхөөрөмж ашиглахдаа муу бол огтхон ч битгий санаа зовоорой.
Яагаад гэвэл онлайн курсийн видео хичээлүүдийг үзэх вэбсайт нь ашиглахад маш энгийн бөгөөд хялбар байх болно.
Хэрэглээнд нь ямар нэг саад учирвал манай техникийн баг танд чатаар 24/7 цагаар туслахдаа бэлэн байна.
05. Би өөрийн гэсэн хэв маягтай. Энэ нь надад ямар ашигтай вэ?
Та онлайн курст хамрагдсанаараа одоо байгаа хэв маягаа сэргээх, эсвэл өөрөө өөртөө жинхэнэ өөрчлөлт, шинэчлэлт авчирч болохуйц мэдээ мэдээлэл, арга зүйг хүлээн авах боломжтой болох юм.
Үүнийг одоо байгаа хувцасны шүүгээгээ илүү нарийвчлан харж, улам бүр сайжруулах боломж гэж хараарай.
06. Онлайн курсээ үзэж дуусгахад хэр их цаг шаардагдах вэ?
Онлайн курс нь технологийн хамгийн орчин үеийн шийдлээр бүтээгдсэн бөгөөд таныг сургалтаа бие даан хийхэд зориулагдсан гэдгээрээ онцлогтой юм.
Таны сургалт эхлэх өдрөөс хойш 30 хоногийн эрх нээгдэх бөгөөд энэ хугацаанд та өөрийн хүссэн цагтаа хичээлүүдээ нөхөж үзэх боломжтой байна.
07. Видео хичээлээ гар утсан дээр үзэж болох уу?
Та видео хичээлүүдээ бүх төрлийн ухаалаг утсаар, дээрээс нь таблет, компьютер, эсвэл бүр ухаалаг зурагтаар ч хүртэл хүлээн авч үзэх боломжтой.
08. Хэрэв таны хайсан асуулт энд байхгүй бол бидэнтэй чатаар чөлөөтэй холбогдоорой.
Бид таны асуултад хариулахдаа үргэлж баяртай байх болно.