Privacy Policy

THE LUEUR STUDIO - НУУЦЛАЛЫН БОДЛОГО
 
НЭГ. НУУЦЛАЛ
 
Гүйцэтгэгч нь www.lueursanchirmaa.com вэб сайтаар дамжуулан олж авсан Хэрэглэгчийн мэдээллийг гуравдагч этгээдэд задруулахгүй, чандлан хадгална. Гүйцэтгэгч нь Хэрэглэгчийн мэдээллийг зөвхөн дотоод маркетинг, борлуулалт, бизнес төлөвлөгөө зэрэгт ашиглах эрхтэй.
 
Хэрэглэгч нь THE LUEUR STUDIO дахь аливаа контентийг хүлээж авсны дараа түүнийг Гүйцэтгэгчээс албан ёсны бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, олшруулах, худалдах, түгээх, өөрчлөх, шинэчлэх болон бусад байдлаар хууль бусаар ашиглахыг хориглоно.
 
Гүйцэтгэгч нь Хэрэглэгчийн хувь хүний нууцад хамаарах мэдээллийн аюулгүй, бүрэн байдлыг хангах үүднээс www.lueursanchirmaa.com вэб сайт руу хандсан аливаа зөвшөөрөлгүй хууль бус хандалт болон уг мэдээллийг задруулах, устгахаас урьдчилан сэргийлэх, хамгаалахад шаардлагатай өөрөөс шалтгаалах бүх талын арга хэмжээг авна.
 
Хэрэглэгч өөрийн THE LUEUR STUDIO дахь бүртгэлийн мэдээллийн нууцлалыг хадгалах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүйн улмаас өөрт учирсан гэм хор, хохирол, алдагдлыг Гүйцэтгэгчээс нэхэмжлэх эрхгүй.
 
ХОЁР. МЭДЭЭЛЛИЙН БОДЛОГО
 
THE LUEUR STUDIO нь Хэрэглэгчийн вэб сайт дээрх хийсэн үйлдлүүд болон Хэрэглэгчийн холбогдсон төхөөрөмжийн мэдээллийг системдээ хадгалдаг бөгөөд энэхүү мэдээллийг цаашид хэрэглэгчдэд илүү оновчтой мэдээлэл хүргэх мөн цахим халдлагаас хамгаалах зорилготой ашигладаг болно.
 
ГУРАВ. ТАНЫ ХЭРЭГЛЭЭ
 
THE LUEUR STUDIO нь таны www.lueursanchirmaa.com вэб сайт дээрх Үйлчилгээг хэрхэн ашигладаг талаарх мэдээллийг цуглуулдаг, жишээ нь таны үзсэн эсвэл холбогдох агуулгын төрөл; таны үзсэн контент; таны хийсэн үйлдлүүд; таны харилцсан хүмүүс; мөн таны зарцуулж буй цаг, давтамж, үргэлжлэх хугацаа зэрэг мэдээллийг цуглуулдаг болно. Жишээ нь, бид таны хэзээ хамгийн сүүлд нэвтэрсэн болон ямар нийтлэл, видео үзсэн зэрэг мэдээллийг бүртгэдэг. Эдгээр мэдээллийг бид өөрсдийн дотоод үйлчилгээгээр дамжуулан Хэрэглэгчдийн хэрэглээг илүү хувийн, илүү интерактив болгох зорилгоор ашигладаг.
 
ДӨРӨВ. ТӨХӨӨРӨМЖИЙН МЭДЭЭЛЭЛ
 
Үйлдлийн систем, техник хангамж, програм хангамжийн хувилбар, төхөөрөмжийн код, дохионы хүч, апп болон файлын нэр, төрөл, зэрэг мэдээлэл.
 
ТАВ. ТӨХӨӨРӨМЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
 
Арын суурь үйл ажиллагаа, хулганы хөдөлгөөн гэх мэт төхөөрөмж дээр үйл ажиллагаа, зан үйлийн талаарх мэдээлэл.
 
ЗУРГАА. ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ УСТГАХ
 
Хэрэв та THE LUEUR STUDIO дахь www.lueursanchirmaa.com вэб сайтаар дамжин цугларсан өөрийн Хэрэглэгчийн мэдээллийг устгуулах хүсэлтэй байгаа бол [email protected] имэйл хаягаар хүсэлтээ илгээнэ үү.
БУЦАХ