Terms of Service

THE LUEUR STUDIO - ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ
 
НЭГ. НЭР ТОМЬЁОНЫ ТАЙЛБАР
 
“THE LUEUR STUDIO” гэж технологийн шийдэл ашиглан Хэрэглэгч буюу хувь хүнд www.lueursanchirmaa.com вэб сайтад бүртгэл үүсгэх, хувийн стиль, имиж, хувцаслалтын талаарх мэдээ, мэдээлэл, зөвлөгөө, сургалт, хичээл зэргийг олгох боломж бүхий Гүйцэтгэгчийн өмчлөлийн цахим программ хангамжийг;
 
"Гүйцэтгэгч" гэж энэхүү THE LUEUR STUDIO дахь Үйлчилгээг Хэрэглэгчид санал болгож буй хувь хүн (Д.Санчирмаа)-г;
 
“Үйлчилгээ” гэж Гүйцэтгэгчийн THE LUEUR STUDIO-гоор дамжуулан Хэрэглэгчид мэдээлэл, зөвлөгөө, сургалт, хичээл зэргийг хүлээн авах боломж олгож буйг;
 
“Хэрэглэгч” гэж THE LUEUR STUDIO-д бүртгэл үүсгэн төлбөртэй болон төлбөргүй Үйлчилгээ авч буй хувь хүнийг;
 
“Бүртгэл” гэж хувь хүн энэхүү Үйлчилгээний нөхцөлтэй танилцан хүлээн зөвшөөрсний үндсэн дээр өөрийн хувийн мэдээллийг сайн дураар оруулан Гишүүн хэрэглэгч болсныг тус тус ойлгоно.
 
ХОЁР. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
 
Аливаа Хэрэглэгч нь THE LUEUR STUDIO-гоос санал болгож буй үйлчилгээг хүлээн авахаар шийдвэрлэснээр Үйлчилгээний нөхцөл тухайн Хэрэглэгчийн хувьд хүчин төгөлдөр болно.
 
Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөлийг анхааралтай уншиж танилцах үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй нь Үйлчилгээний нөхцөл, түүний аливаа заалттай танилцаагүй, мэдээгүй, ойлгоогүй, хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэх, эсхүл Хэрэглэгчийг аливаа үүрэг, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
 
Үйлчилгээний нөхцөлд Нууцлалын бодлого хамаарах ба Хэрэглэгч Үйлчилгээтэй холбоотой эрх, үүрэг, хариуцлагыг зөвшөөрсөнд тооцно. Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрөөгүй бол THE LUEUR STUDIO дахь санал болгож буй аль ч үйлчилгээг авахгүй байхыг сануулж байна.
 
Гүйцэтгэгч нь нэг талын санаачлагаар THE LUEUR STUDIO дахь Үйлчилгээний нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд Хэрэглэгч өөрийн бүртгэлийг устгаагүй бол нэмэлт, өөрчлөлтийг зөвшөөрсөнд тооцно.
 
Гүйцэтгэгч Үйлчилгээний нөхцөлийг www.lueursanchirmaa.com вэб сайт дээр олон нийтэд үргэлж нээлттэй байлгана.
 
Гүйцэтгэгч нь бүртгэл үүсгэж буй хувь хүн эрх зүйн чадвар, чадамжийн талаар биечлэн шалгах боломжгүй тул Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрөх сонголт хийсэн Хэрэглэгчийг эрх зүйн чадвар, чадамжтай гэж үзнэ.
 
ГУРАВ. БҮРТГЭЛ
 
Хэрэглэгч THE LUEUR STUDIO-д хувь хүний овог, нэр, имэйл хаяг, нууц үг зэрэг мэдээллийг оруулсны үндсэн дээр бүртгэл үүсэх бөгөөд оруулсан мэдээллийн үнэн зөвийг Гишүүн хэрэглэгч бүрэн хариуцна.
 
Хэрэглэгч нь хэдийд ч өөрийн хянах самбараар дамжуулан хувь хүний овог, нэр, имэйл хаяг, нууц үг зэрэг мэдээллийг өөрчлөх, цаашлаад бүртгэлээ устгах эрхтэй.
 
Хэрэглэгч нь нэвтрэх нэр болон нууц үгийг чандлан хадгалах үүрэгтэй ба бусдад дамжуулах, бусад байдлаар гуравдагч этгээдэд ашиглуулах эрхгүй болно. Хэрэв Та нууц үгээ алдсан, эсхүл хакердуулсан зэрэг зэрэг асуудал гарвал Гүйцэтгэгч хариуцлага хүлээхгүй бөгөөд энэ талаар Хэрэглэгч Гүйцэтгэгчид яаралтай мэдэгдэнэ.
 
ДӨРӨВ. ҮЙЛЧИЛГЭЭ
 
THE LUEUR STUDIO дахь үйлчилгээг гар утас, таблет, компьютер, ухаалаг зурагт гэх мэт олон төхөөрөмжүүдээр үзэх боломжтой.
 
Хэрэглэгч нь THE LUEUR STUDIO дахь үйлчилгээний үнэ, контентын агуулга болон хэмжээ, бусад холбогдох нөхцөлтэй нь сайтар танилцсан байх шаардлагатай ба жишээлбэл контент үзэхэд тодорхой төхөөрөмж шаардлагатай, газар зүйн хязгаарлалттай, эсхүл насны хязгаартай зэрэг нэмэлт нөхцөл байж болохыг анхаарна уу.
 
Гүйцэтгэгч нь өөрийн Хэрэглэгчдэд зориулан урамшуулалт хөтөлбөр зарлаж болох ба хэрэглэгч гишүүнээр бүртгүүлснээр тухайн хөтөлбөрт заасан Үйлчилгээг авах эрхтэй болно. Тус хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа, бусад нөхцөлийг зөвхөн Гүйцэтгэгч тогтоох ба хөтөлбөрийн нөхцөл зөрчигдсөн гэж үзвэл Гүйцэтгэгч нь хэзээ ч тус хөтөлбөрөөс хэрэглэгчийг хасах эрхтэй.
 
Гүйцэтгэгч нь Үйлчилгээгээ тогтмол тасралтгүй хүргэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллана. Гэвч гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл (тухайлбал газар хөдлөлт, үер, гал түймэр, хар салхи, халдварт өвчний тархалт болон байгалийн бусад аюулт үзэгдэл, ажил хаялт, төрийн шийдвэр, оролцоо, цахилгаан эрчим хүч тасалдал, нийтийг хамарсан интернетийн доголдол гэх мэт), тоног төхөөрөмжийн өөрчлөлт шинэчлэлт, цахим орчны бусад эрсдэлээс шалтгаалан Үйлчилгээ тасалдаж болох бөгөөд энэ тохиолдолд Гүйцэтгэгч хариуцлага хүлээхгүй. Хэрэв ямар нэгэн талсалдал гарсан тохиолдолд Гүйцэтгэгч нь үйлчилгээгээ яаралтай сэргээхэд шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллана.
 
Контентийг үзэх чанар нь Хэрэглэгчийн хэрэглэж буй төхөөрөмж, оршин буй газар, интернет холболтын хурд, тухайн контентийн формат зэрэг олон төрлийн хүчин зүйлээс шалтгаалан өөр өөр байж болохыг анхаарна уу.
 
Гүйцэтгэгч нь Үйлчилгээгээ сайжруулах үүднээс вэб сайт болон бусад мэдээ мэдээлэлд өөрчлөлт оруулж болно.
 
Хэрэглэгчийг Үйлчилгээ авч байх үед Гүйцэтгэгч нь өөрийн хамтран ажиллагч байгууллагын сурталчилгааг үзүүлж болно.
 
Хэрэглэгч нь Үйлчилгээ авч байх үедээ хараалын болон ёс бус үг хэллэг ашиглах, бусдыг үндэслэлгүйгээр гутаан доромжлохыг хориглоно. Үүнээс үүдэх хариуцлагыг Гүйцэтгэгч хариуцахгүй.
 
ТАВ. ТӨЛБӨР ТООЦОО
 
Хэрэглэгч нь Үйлчилгээний төлбөрийг АНУ‑ын доллар, эсхүл Монгол төгрөгөөр “Stripe”, “Paypal” зэрэг гуравдагч талын төлбөрийн платформ ашиглан төлөх, эсхүл дансаар шилжүүлэн төлөх боломжтой.
 
Хэрэглэгч нь Үйлчилгээний төлбөрийг “Stripe”, “Paypal” зэрэг төлбөрийн платформ ашиглан төлөх тохиолдолд төлбөр шууд баталгаажиж, бүртгэл автоматаар нээгдэнэ.
 
Гүйцэтгэгч нь Хэрэглэгчийн “Stripe”, “Paypal” зэрэг төлбөрийн платформоор дамжуулан оруулсан банкны болон картын мэдээлэлд нэвтрэх боломжгүй бөгөөд эдгээр гуравдагч талын төлбөр тооцооны шийдэл олгогч байгууллагын өмнөөс ямарваа нэгэн хариуцлага хүлээхгүй.
 
Хэрэглэгч нь Үйлчилгээний төлбөрөө дансаар шилжүүлэн төлөх тохиолдолд уг төлбөрийн мэдэгдлийг Гүйцэтгэгч ажлын 24 цагийн дотор баталгаажуулан Үйлчилгээнд хамрагдах эрхийг нээн өгнө. Хэрэглэгч нь төлбөр шилжүүлсэн баримт болон өөрийн имэйл хаягийг Гүйцэтгэгчид хүргүүлж, улмаар вэб сайтад бүртгэлээ нээлгүүлэн авах үүрэгтэй.
 
Үйлчилгээний төлбөр нь ханшийн хэлбэлзэл, эдийн засгийн нөхцөл байдал болон аливаа бусад хүчин зүйлсээс шалтгаалан өөрчлөгдөж болно.
 
THE LUEUR STUDIO-д хийгдсэн аливаа худалдан авалт, Үйлчилгээний төлбөр төлөлт эцсийнх бөгөөд Хэрэглэгчээс төлбөр хийгдсэн тохиолдолд Гүйцэтгэгч төлбөрийг бүтэн болон хэсэгчлэн буцаан олгохгүй.
 
ЗУРГАА. НУУЦЛАЛ
 
Гүйцэтгэгчийн THE LUEUR STUDIO программ хангамжийг ашиглан олж авсан Хэрэглэгчийн мэдээллийг ямар зорилгоор хэрхэн цуглуулдаг, боловсруулдаг, хэрэглэдэг талаарх Нууцлалын бодлогыг https://www.lueursanchirmaa.com/privacy холбоосоор орж үзнэ үү.
 
ДОЛОО. ХЭРЭГЛЭГЧИЙН ГОМДОЛ, ХҮСЭЛТ ХҮЛЭЭН АВАХ, ШИЙДВЭРЛЭХ
 
Хэрэглэгч Гүйцэтгэгчийн вэб сайт болон холбоо барих бусад сувгаар дамжуулан Гүйцэтгэгчид гомдол, хүсэлт гаргах эрхтэй.
 
Хэрэглэгчээс ирүүлсэн гомдол, хүсэлтийг Гүйцэтгэгч хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор шийдвэрлэнэ. Гомдол, хүсэлтийг шийдвэрлэхэд энд зааснаас урт хугацаа шаардлагатай бол Гүйцэтгэгч нь хариу өгөх хугацааг Хэрэглэгчид мэдэгдэнэ.
 
Хэрэв танд ямар нэгэн асуудал тулгарсан бол [email protected] имэйл хаягаар холбогдоно уу.
БУЦАХ